АНХНЫ 15 ТӨГСӨГЧ ОЛОН УЛСЫН ЭРХТЭЙ ГАГНУУРЧНЫ ҮНЭМЛЭХЭЭ ГАРДЛАА
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Олон улсад ажиллах эрх бүхий мэргэжлийн гагнуурчин бэлтгэх сургалтыг дүүргэсэн 15 төгсөгч өнөөдөр хос сертификат гардлаа. Онол, дадлага хосолсон 20 хоногийн энэхүү сургалтаар тэд мэргэжлийн өндөр ур шаарддаг булангийн болон тулгасан “оёдол” гагнуур хийх чадварт төгс суралцжээ. Ингэснээр тэд дэлхийн аль ч улсад гагнуурчны мэргэжлээр ажиллах боломж бүрдэж байна. ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэл хөтөлбөрийн санхүүгийн болон техник, тоног төхөөрөмжийн дэмжлэгтэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Шахтбау Нордхаузен ХХК болон Хасу Мегаватт ХХК-ийн хамтарсан “Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл” төсөл Монгол улсад гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд байгуулсан “Гагнуурын сургалтын төв” Олон улсын ISO 9606 стандартын дагуу ийнхүү анхны мэргэжилтнүүдээ бэлтгэлээ.
ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэл хөтөлбөрийн санхүүгийн болон техник, тоног төхөөрөмжийн дэмжлэгтэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Шахтбау Нордхаузен ХХК болон Хасу Мегаватт ХХК-ийн хамтарсан “Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл” төсөл Монгол улсад гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд байгуулсан “Гагнуурын сургалтын төв” Олон улсын ISO 9606 стандартын дагуу ийнхүү анхны мэргэжилтнүүдээ бэлтгэлээ.
ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэл хөтөлбөрийн санхүүгийн болон техник, тоног төхөөрөмжийн дэмжлэгтэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Шахтбау Нордхаузен ХХК болон Хасу Мегаватт ХХК-ийн хамтарсан “Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл” төсөл Монгол улсад гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд байгуулсан “Гагнуурын сургалтын төв” Олон улсын ISO 9606 стандартын дагуу ийнхүү анхны мэргэжилтнүүдээ бэлтгэлээ. Эх сурвалж: ErdenetToday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.