Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ОРОС 19-Р СУРГУУЛИЙН СУРАГЧИД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА

ОРОС 19-Р СУРГУУЛИЙН СУРАГЧИД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа Ерөнхий боловсролын Орос 19 дүгээр дунд сургуулийн сурагчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа. Уг үзлэгийг үйлдвэрийн “Эрдэнэт” сувиллын цогцолбор болон Орос эмнэлгийн эмч нар хамтран 7 өдрийн хугацаанд зохион байгуулсан. 

Үзлэгт 2-12 дугаар ангийн 589 сурагч мэс засал, гэмтэл, чих хамар хоолой, шүд, нүдний эмчийн үзлэгт хамрагджээ. Мөн үзлэгээр сурагчдын бие бялдрын үзүүлэлт, эрүүл мэндийн болон биеийн тамирын бүлгийг тодорхойлж, цаашид эмчлэн эрүүлжүүлэх саналыг анги удирдсан багш нараар дамжуулан эцэг эх, асран хамгаалагч нарт нь танилцуулах юм. Эх сурвалж: ErdenetToday.mn

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.