Үндсэн агуулга руу шилжих
Үүлэрхэг Орхон -10°/3°
  • USD 3597.3
  • EUR 4039.23
  • CNY 538.59
  • RUB 43.4
  • KRW 2.71
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ОРХОН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ 151 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ

ОРХОН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ 151 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ

Орхон аймаг дахь Цагдаагийн газар, Дотоодын цэргийн байгууллагын 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр болж, энэ оны ажлаа дүгнэлээ. Мөн амжилттай ажилласан албан хаагчдаа алдаршууллаа. 2022 онд Цагдаагийн газарт орон нутгийн төсвөөс туулах чадвар сайтай автомашин, дөрвөн дугуйт, мотоцикл, согтуурал тандагч багаж зэрэг 151 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Цагдаагийн газрын барилгын сантехникийн засвар, дотоод сүлжээний тоног төхөөрөмж шинэчлэхэд 170 орчим сая төгрөгийн санхүүжилтийг шийдсэн билээ. Аймгийн ИТХ-ын хуралдаанаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулах үүрэг бүхий олон нийтийн цагдаагийн орон тоог 40, цалинг 850 000 төгрөг болгон нэмэгдүүлж орон нутгийн төсөвт тусган батлаад байна.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.