НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ЭЛЧ ДУУЧИН, МУГЖ Т.АРИУНАА, ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН, ПОП ДИВА, МУГЖ Б.САРАНТУЯА НАР АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛ ХҮРТЛЭЭ
Монголын нийтийн дууны урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван жилийн турш уран бүтээлээрээ үзэгч, сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа нарт Монгол Улсын төрийн дээд цол болох Ардын жүжигчин цол хүртээлээ.
Тэд олон жилийн турш тайз, дэлгэцийн урлагт тасралтгүй хөдөлмөрлөж, Монголын орчин үеийн нийтийн дууны урлагийг хөгжүүлэх, үндэсний соёл урлагийг эх орондоо төдийгүй олон улсад сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан билээ.
Ардын жүжигчин цол хүртсэн нь тэдний урлагийн өндөр амжилт, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлэн алдаршуулж буй томоохон хүндэтгэл бөгөөд Монголын урлаг, соёлын салбарын түүхэнд онцлох үйл явдлын нэг болж байна.
Урлагийн ертөнцөд өөр өөрийн өнгө төрх, дахин давтагдашгүй хоолой, олон хит бүтээлээрээ үе үеийн сонсогчдын сэтгэлд хоногшсон Т.Ариунаа, Б.Сарантуяа нарын энэхүү эрхэм хүндтэй шагнал нь Монголын дуу урлагийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийн бодит илэрхийлэл боллоо.

C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67






















































СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.