Монгол улсын баатар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 45 жилийн ойн баярын хурал болж буйтай зэрэгцэн үйлдвэрийн ажилчдад урамшуулал олгогдож байна. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс бүх ажилчдадаа 1 сая төгрөгийн урамшуулал олгож байгаа бөгөөд ажилласан жилээс нь шалтгаалан нэмэгдэлтэй юм байна. Үүнд 1 жил ажилласан бол 1сая төгрөг харин 1-ээс 10 жилийн хооронд бол жил тутамд 100,000 төгрөгөөр, 11-ээс 20 жилд жил тутамд 150,000 төгрөг, 21-ээс 30 жил ажилласан бол жил тутамд 200,000 төгрөг, 30 аас дээш жил ажилласан бол 250,000төгрөгийн нэмэгдлээр бодож олгож байгаа юм байна. Урамшуулалд хүүхдээ асарч байгаа ээжүүд сургалтын чөлөөтэй байгаа ажилчид бүгд хамрагдаж байна. Сонирхуулахад эрдэнэт үйлдвэрт өнөөдрийн байдлаар 40 жил ажилласан 1 хүн ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон 1,080,000 төгрөгийн урамшуулал авчээ
УУРХАЙЧИДАД АЖИЛЛАСАН ЖИЛЭЭР НЬ ҮЕЧИЛЖ УРАМШУУЛАЛ ОЛГОНО
Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.