МЭНДЧИЛГЭЭ МОНГОЛ УЛСЫН БААТАР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ, (PHD) Г.ЁНДОН:
Эрдэнэтийн овоо ордыг нээсний 60 жил, “Эрдэнэт үйлдвэрийг байгуулах” Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 50 жил, Эрдэнэт үйлдвэрийг байгуулж, анхны баяжмал үйлдвэрлэсний 45 жилийн түүхт ойн мэндчилгээ дэвшүүлье!
Монгол Улсын Баатар Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч уурхайчид, хамт олон энэхүү түүхэн он жилүүдэд амжилттай сайн ажиллаж, дэлхийн түвшинд өрсөлдөж буй уул уурхайн томоохон үйлдвэрлэлийг хөгжүүлж, улс эх орныхоо хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллалаа.
Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 7,000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 36.9 сая тонн хүдэр боловсруулж, 4.0 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 1.0 тэрбум ам.долларыг Монголбанкинд, 2.0 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тус тус төвлөрүүлэхээр байна.
Энэ бол түүхт ойгоо угтсан уурхайчин бидний бахархал төдийгүй, анхны баяжмалаа үйлдвэрлэж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойшхи цаг хугацааны түүхэн дээд амжилт, Эрдэнэтийн уурхайчдын нөр их хөдөлмөрийн үр дүн юм.
Эрдэнэтийн уурхайчид бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан их бүтээн байгуулалт, томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн, эх орныхоо газрын баялгийг хаягдалгүй, иж бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.
Та бүхэнд ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.