“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН “СЭЛЭНГЭ” АМРАЛТЫН БААЗ “ЭНЭРЭЛ” ТӨВИЙН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ, АМРААЖ БАЙНА
Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд тус үйлдвэрийн дэргэд “Энэрэл” хүүхдийн асрамжийн төв үйл ажиллагаагаа эхлээд 32 дахь жилтэйгээ золголоо. Өнөөдрийн байдлаар, тус төвд 3-18 насны 61 хүүхэд өсөж хүмүүжин, суралцаж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан тус төвийн хүүхдүүд уламжлал ёсоор “Сэлэнгэ” амралтын баазад амарч, өвлийн амралтын өдрүүдээ хөгжилтэй, зугаатай өнгөрүүлж байна.
Хүүхдүүдээ хүлээн авч, амраадаг энэхүү уламжлалт ажлыг “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга И.Жаргалсайханы санаачилгаар зохион байгуулж ирсэн юм.
Хүүхдүүд амралтаараа “Сэлэнгэ амралт бидний нүдээр” рийл, видео хийх уралдаанд оролцож, “Цасны баяр” хийж спортын олон төрлөөр өрсөлдөн, эрүүл агаарт бүтээлч, үр өгөөжтэй амарч буйгаа ярилаа.
“Энэрэл” төвийн хүүхдүүд цэцэрлэг, сургуулийн сургалтын хөтөлбөрийн зэрэгцээ 13 төрлийн дугуйлан, хичээлээс гадуурх хөтөлбөрт хамрагддаг аж. Эх сурвалж: ErdenetToday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.