ЦАГААН ТООСНЫ НӨЛӨӨЛЛИЙН БҮСЭД АМЬДАРДАГ 1658 ИРГЭНИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ОНОШИЛГООНД ОРУУЛЖЭЭ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс”-ээс цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажил хийгдэж байна. Даваа гаригийн байдлаар Жаргалант сум, Говил, Баянцагаан баг, Төмөр зам, Гаалийн байгууллагын 1658 хүн буюу нийт хамрагдах иргэдийн 78 хувь нь эрүүл мэндийн үзлэг оношилгоонд ороод байгаа аж. Үзлэгийн үйл явцыг шуурхайлж, ойрын хугацаанд дуусгахаар зохион байгуулагч талууд ярилцсан тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс” мэдээлэлдээ онцоллоо. Эх сурвалж: ErdenetToday.mn
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.