БИЕ ДААЛТЫН ДОЛОО ХОНОГ БУЮУ (2024.10.28-2024.11.02)-ӨДРҮҮДЭД ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ
Сурагчдын бие даан суралцах арга барилыг нэмэгдүүлэх зорилготой "Бие даалтын 7 хоног" 10р сарын 28наас эхэлнэ. Энэ 7 хоногийн хугацаанд бүх сурагчид кино үзэх, өв соёлоо судлах, музей үзэх ёстой. Мөн сурагчид бага дунд ахлах ангийнханд зориулсан хөтөлбөрийн дагуу сургалт үйл ажиллагаанд хамрагдана. Жишээ нь бага ангийн хүүхдүүд эрүүл зөв хооллолтын талаар мэдээлэлтэй болох, спортоор хичээллэх, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах зэрэг. Харин дунд ангийн сурагчид эерэг хандлага бий болгохын тулд сайн дурын ажилд оролцох, бусдад туслах, аав ээжийнхээ ажлын газраар зочлох, үйлдвэр үйлчилгээний газруудтай танилцах зэргээр бие даалтын 7 хоногт хамрагдана. Харин ахлах ангийнхны хувьд мэргэжил сонголттой холбоотой ажлуудад оролцох үүний хүрээнд үйлдвэрийн газрууд болон сонгосон мэргэжлийнхээ хүрээнд байгууллагуудад танилцах аялал хийх, сайн дурын ажилд оролцох юмаа. Харин орон нутгийн сурагчид болон малчин өрхийн хүүхдүүд малч ахуйн талаар судлах, өв соёл түүхтэй холбоотой мэдээллийг судлан суралцах юм.
Сургуулийн зорилго, зорилт сургалтын төлөвлөгөөтэй уялдуулан эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоонд тулгуурлан сурагчдын хүсэл сонирхолд нийцсэн бүтээлч байдлаар зохион байгуулна.
Бие даалтын 7 хоногт ямар ур чадварт суралцах вэ?
- Хувь хүний хөгжил төлөвшил
- Бие даан суралцах
- Бүтээлчээр сэтгэх
- Нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах
- Зөөлөн ур чадвар
Ямар чиглэлийн үйл ажиллагаа төлөвлөх вэ:
- Төсөлт ажил
- Соёл,урлаг, спортын арга хэмжээ
- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох
Ямар хэлбэрээр зохион байгуулах вэ:
- Танхим
- Номын сан
- Музей
- Үйлдвэрийн газар
- Малчны хотонд гэх мэт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.