“Ногоон Эрдэнэт” хөтөлбөр, “Аялал жуулчлалын хөтөлбөр”-үүд батлагдлаа.
Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 7-р хуралдаан танхим болон цахимаар хуралдаж байна. Хуралдаанаар:
1. Аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн шалгуур үзүүлэлтийн 2021 оны тайлангийн тухай
2. “Ногоон Эрдэнэт” хөтөлбөр батлах тухай
3. Орхон аймгийн “Аялал жуулчлалын хөтөлбөр” батлах тухай
4. “Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр” батлах тухай
5. 2022 онд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээ батлах тухай
6. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын 2021 оны төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай
7. Иргэний зөвлөлийн 2021 оны тайлангийн хэрэгжилт, 2022 оны төлөвлөгөө батлах тухай
8. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны “Үлгэрчилсэн дэг” батлах тухай
9. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хорооны үйл ажиллагааны журам” батлах тухай
10. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм” батлах тухай
11. “Төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, хэрэглэх журам” батлах тухай
12. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах тухай
13. Хороод шинэчлэн батлах тухай
14. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын Төлөөлөгчийнг сонгох тухай
гэсэн асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдааны 2-р асуудал болох “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг баталлаа
Уг хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, мод үржүүлгийн газруудыг дэмжих замаар тарьц суулгацыг хэрэгцээг хангаж 20 сая мод тарих юм.
Үүний үр дүнд Орхон аймгийн ойн сангийн талбайг 7.7 хувиар, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайг дөрөв дахин нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Түүнчлэн ойжуулалт мод тарилт ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын сургалтыг тогтмол явуулж, мод бут сөөг тарьсан, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн, шинээр байгуулсан иргэн аж ахуй нэгжийг урамшуулах, бүртгэлжүүлэх, бүртгэлийг цахимжуулах зэрэг ажил хийгдэнэ.Төслийн хүрээнд Эрдэнэт хотын төв зам дагуу, орон сууцны хорооллын дундах ногоон байгууламжийг нэмэгдүүлж, гэр хорооллыг айлууд хашаандаа мод тарьж түүнийгээ арчилж, нөхөн сэргээх зэрэг ажлуудыг зохион байгуулна,
Энэ ажилд 2030 оныг хүртэл 90 орчим тэрбум төгрөг зарцуулах юм. Харин энэ онд 800 сая төгрөг зарцуулахаар төсөвт тусгасан.
Мөн 2022-2025 онд хэрэгжүүлэх Орхон аймгийн Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг баталлаа
Уг хөтөлбөр хэрэгжсэнээр Орхон аймгийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалын өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг бий болгох, дэд бүтцийг хөгжүүлэх, орон зайн төлөвлөлт хийгдэж, аялал жуулчлалын үйлчилгээний чанар, стандарт, аюулгүй байдлыг сайжруулан өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хүний нөөцийг чадавхжуулах, иргэдийн тогтвортой аялал жуулчлалын мэдлэгийг дээшлүүлэн ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.