"ХӨХ ТӨРИЙН БЭРС" ТҮҮХЭН ДРАМЫН ЖҮЖИГ 2024/11/26 НД ТАЙЗНАА ТОГЛОГДОНО
Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид “Соёлын бүтээлч сар аян”-ы хүрээнд Мэргэн сайд Агданбуугийн Амарын тухай "ХӨХ ТӨРИЙН БЭРС" түүхэн жүжгийг олны хүртээл болгоход бэлэн болоод байна. Хөх төрийн бэрс түүхэн драмын жүжгийн зохиолчоор Б.Цогнэмэх ажиллаж байна. Орхон аймгийн хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид дүрийг амилуулж байгаа бөгөөд Орхон аймгийн ЗДТГ, “Амар сан” дэмжин оролцож байна. "ХӨХ ТӨРИЙН БЭРС" түүхэн драмын жүжиг 2024/11/26 нд тайзнаа тоглогдоно. Дүрүүд болон дүрийг амилуулж буй жүжигчдийг танилцуулж байна.
Мэргэн сайд Агданбуугийн АМАР: Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын Жүжигчин Н.ПҮРЭВДОРЖ
Мэргэн сайд Агданбуугийн Амар 1886 онд одоогийн Булган аймгийн Бугат сумын нутаг дахь Маалийн ам хэмээх газарт төрсөн. Тэрээр 1928 оны 2 сарын 21-ээс 1930 оны 4 сарын 27 хүртэл Монгол Улсын Ерөнхий Сайд, 1934 оны 7 сарын 2-оос 1936 оны 3 сарын 22 хүртэл Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1936 оны 3 сарын 22-оос 1939 оны 3 сарын 7-ы хооронд дахин Ерөнхий сайдаар тус тус ажиллаж байв. 1939 оны 3 дугаар сард баривчлагдаж, Зөвлөлт Холбоот Улсад (ЗХУ) хүргэгдэж 1941 оны 7-р сарын 10-нд Москва хот орчим цаазаар авхуулжээ.
Агданбуугийн Амарын зохион хэвлүүлсэн "Монгол Улсын товч түүх" ном нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй чухал бүтээлийн нэгд тооцогдож байна. Чингисийн алтан ургийн Агданбуу тайжийн голомт залгасан ганц хүү. Гонгор нэртэй байгаад 1910-аад оны сүүлчээр өвдөж, лам багш нь Амар хэмээн нэр өгсөн түүхтэй. Эцэг Агданбуу тайжийн сахилын нэр Ананд тул Анандын Амар гэдэг.
А.Амарын гэргий Д.Нямцойжид: МУСТА жүжигчин П.МӨНХЦЭЦЭГ
Данжингийн Нямцойжид нь хань А.Амарыг ЗХУ-д цаазаар авсныг мэдэлгүй 23 жил эргээд ирнэ хэмээн итгэн хүлээсэн ажээ.Өргөмөл хүү, охинтой.Тэрээр өөд болтлоо Булган аймгийн Бугат суманд аж төрж байжээ.
Монгол улсын маршал Х.Чойбалсангийн дүрд: Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын жүжигчин МУСТА Ж.САЙНБИЛЭГ
Монгол улсын маршал, Ерөнхий сайд асан Хорлоогийн Чойбалсан 1895 оны 2 сарын 8-нд одоогийн Донод аймгийн Чойбалсан хотод төрсөн. 1930-аад оноос 1952 онд нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа. 1952 оны 1-р сарын 26-нд ЗХУ-д өвчний улмаар таалал төгссөн.
А.Амарын бичиг хэргийн туслах Хоролгаравын дүрд: Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын жүжигчин Г.ОДОНЧИМЭГ
1921 оны 8 дугаар сарын 25-нд “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр анх байгуулагдсан өнөөдрийн Монголын залуучуудын байгууллага үүсэн бий болжээ.
ДЯЯ-ны ажилтан Насантогтохын дүрд: МУСТА жүжигчин Л.ЭРДЭНЭПҮРЭВ
1922 оны 7-р сарын 3-ны өдөр Дотоодыг хамгаалах газар байгуулагдаж байжээ. 1922-1933 онд Дотоодыг хамгаалах газар, 1933-1936 онд Дотоодыг хамгаалах ерөнхий газар, 1936-1955 онд Дотоод явдлын яам,1955-1959 онд Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яам, 1959-1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яам, 1990-1994 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар, 1994-1996 онд Тагнуулын төв газар, 1996-2000 онд Улсын аюулгүй байдлыг хангах газар гэж нэрлэж байжээ. Хамгийн сүүлд бид бүгдийн нэршиж заншиснаар Тагнуулын ерөнхий газар хэмээн нэрлэсэн байна.
А.Амарын туслах Самдансэнгийн дүрд: жүжигчин Г.ГАНСЭЛЭМ
1926 оны 5 дугаар сарын 25-26-нд анхны 35 монгол хүүхдүүд өрнөдөд буюу Герман,Франц улс руу боловсрол эзэмшихээр Нийслэл хүрээнээс морджээ....
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.